Марко поло клуб

Марко поло клуб нь МУБИС-ТНУС-ын харъяаны клуб. Тус сургуулийн Түүх-Аялал жуулчлалын ангийн оюутнуудыг хөгжүүлэх, мэргэжилдээ дадал туршлагатай болгох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Байгууллагын дотоод орчин

2011-12-25 22:04

                                      Байгууллагын дотоод орчин

Аялал жуулчлалын салдбар эрчимтэй хөгжиж буй манай оронд аялал жуулчлалын байгууллагууд нэн чухал үүрэг гүйтэтгэж байгаа.Аялал жуулчлалын байгууллага нь бусад үйлчилгээний салбараас гадаад орчны нөлөөлөл хүчин зүйлс харьцангуй их байдгаараа онцлогтой бөгөөд дотоод орчин нь аялал жуулчлалын байгууллагын хоёр дахь хүчин зүйл юм.тиймээс байгууллагын дотоод орчны талаар авч үзье.

Байгууллагын дотоод орчин нь явуулж буй үйл ажиллагаа эхлэхийн өмнөх болон үр дүнд  эерэг сөрөгөөр  нөлөөлөх, давуу чанарын хадгалах,зохицуулан өөрчлөхөд чиглэгддэг ба  байгууллагын давуу тал боломжийг өөртөө агуулж байдаг.

Байгууллага үйл ажиллагаагаа явуулахын өмнө орчны ямар хүчин зүйлүүд ажлын үр дүнд эерэг эсвэл сөргөөр нөлөөлж байгааг мэдэх шаардлагатай. Үүний тулд байгууллагын дотоод орчны дараах хүчин зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй байдаг. Үүнд:

Байгууллагын дотоод орчинд дараах хүчин зүйлүүд багтдаг.

     1.     Эрхэм зорилго

     2.     Зорилт

     3.     Зохион байгуулалтын бүтэц

     4.     Хүний нөөц

     5.     Технологи

 Эрхэм зорилго Аливаа байгууллага нь заавал эрхэм зорилгыг тодорхойлох бөгөөд эрхэм зорилго нь амжилттай үйл ажиллагаа явуулахын тулд дэвшүүлж буй эцсийн үр дүн дээр тодорхойлогдох ба түүний хүрэхээр тэмүүлж байгаа эцсийн үр дүн, ирээдүй тодорхой байх нь чухал.Байгууллага нь өмнөө тавьсан хэтийн нэг зорилготой байх бөгөөд түүндээ хүрэхийн тулд дунд болон богино хугацааны олон зорилтыг боловсруулан ажилладаг. Эдгээр нь хоорондоо уялдаа холбоотой байх ба эцсийн нэгдмэл зорилгод хүрэхэд чиглэсэн байна.

 

 

 

 

 

Зорилт. Зорилт гэдэг нь байгууллага эрхэм зорилгодоо хүрэхийн тулд тодорхой хугацаанд тогтоосон аргаар гүйцэтгэх ёстой ажил буюу ажлын хэсэг юм. Тавьсан зорилгодоо хүрэхэд үйл ажиллагааныхаа бүх талыг хамарсан зорилтуудыг боловсруулах шаардлагатай. Байгууллагын зорилтууд нь:

     1.     Хэрэгжүүлж болохуйц бодитой,

     2.     Хэмжигдэхүйц,

     3.     Хугацаатай,

     4.     Байгууллага болон бүлгийн гишүүдэд ойлгомжтой байх шаардлагатай.

Сайтар тодорхойлогдсон зорилт гэдэг бол байгууллагын амжилтын үндэс бөгөөд олон давуу талыг бий болгоно. Юуны өмнө нийт гишүүдийн үйл ажиллагааг эрхэм зорилгод хүрэхэд хандуулж, хүч тарамдах аюулаас хамгаалдаг. Зөв томьёологдсон зорилтууд нь чиглүүлэх, идэвхижүүлэх, зохицуулах үүрэг гүйцэтгэдэг.

Зохион байгуулалтын бүтэц. Зохион байгуулалтын бүтэц гэдэг нь байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд зайлшгүй шаардлагатай байгаа хөдөлмөрийн хөндлөн хуваарилалт буюу функциональ хэсэг, хөдөлмөрийн босоо хуваарилалт буюу удирдлагын түвшний хоорондын эрэмбэ дараатай (логик) хамаарал юм.

Байгууллагын зохион байгуулалтын бүтцийг тодорхойлогч үндсэн ойлголт нь хяналтын хүрээ, удирдлагын түвшний тоо юм.

Хяналтын хүрээ гэдэг нь нэг удирдагчид шууд харьяалагдаж байгаа хүний тоо юм. Хяналтын тоо хэд байгаагаас бүтцийн хэв маяг шалтгаалдаг.

     -  Өргөн хүрээтэй зохион байгуулалтын бүтэц

     -  Хязгаарлагдмал хүрээний зохион байгуулалтын бүтэц байна

Аливаа байгууллагын бүтэц нь зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэдэг тиймээс байгуулгын бүтцийг бүрдүүлэхдээ зорилгын эрэмбэ дарааг харгалзах бөгөөд стратегийн төлөвлөгөө нь бүтэц бүрдүүлэх гол үндэслэл болдог.

Хүний нөөц. Байгууллагын ажлын амжилтын 90% нь ажиллах хүчнээс, 10% нь бусад хүчин зүйлээс хамаардаг гэж үздэг. Амжилтанд хүрэх нэг чухал нөхцөл нь хүмүүсийн үйл ажиллагааг оновчтой удирдан чиглүүлэх явдал бөгөөд альч байгуулгын гол нөөц нь үндсэн үйл ажиллагаанаас гадна  -

·         Мэдлэг чадвартай ажилтан

·         Суралцагч байгууллага байх

·         Хошуучлах оролцоо нэмэгдүүлэх хэрэгтэй байдаг.

Байгууллагад нэг талаас хүмүүс нөгөө талаас техник, технологи голлох үүрэгтэй. Менежментийн ухаан хүний нөөцийг үр бүтээлтэй ашиглах асуудлыг хувь хүний сэтгэл зүйн онцлог, түүнийг үйл ажиллагаандаа хэрхэн харгалзан үзэх, хамт олны гишүүнийх нь хувьд хүнд яаж хандах, удирдах ажил эрхлэн гүйцэтгэж байгаа хүний зан төлөв ямар байх, хүмүүсийг хэрхэн манлайлж яаж нөлөөлбөл үр дүнтэй байх гэсэн чиглэлүүдээр авч үздэг.

Технологи. Байгуулгын дотоод хувьсагчийн нэг бол тухайн үед хэрэглэглэж байгаа технологи юм. Энэ нь байгууллагын бүх төрлийн нөөц болох түүхий эд, материал, мэдлэг, хөрөнгө, техник, менежмент зэргийг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хувиргах үйл явц юм.тодорхой бүтээгдэхүүн үйлчилгээнд зайлшгүй хэрэглэгдэх арга ажиллагаа,норм,норматив,стандарт материал түүхий эд мэдээлэл,техник хэрэгсэл бүхэлдээ технологид хамаарна.Технологийн хөгжил нь бүтээгдэхүүний чанартай салшгүй холбоотой. Иймээс технологи сайжирна гэдэг нь чанар дээшилнэ гэсэн үг.шинэ үеийн технологийн давуу тал нь хүний оюун ухааны судлан нээх чадварыг орчин үеийн электрон харилцаа холбооны хүч нөөцтэй холбосонд оршино.

 

Энэ бүгдээс үзэхэд байгуулгын дотоод орчин гэдэг нь аливаа байгуулгын бизнесийн байгуулгын зарчимаар өөрсдийн онцлог нөхцөлөөс хамаарч үүсэж бий болох тухайн байгуулгын хүчин зүйл юм.

Л.Долгор

 

Like | Ангилал : Бие Даалт ТАЖ 3 | Нийтэлсэн : **no name | Уншсан (693) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Мөнхцэцэг :
    2012-02-14 22:04

    mash ih bayrlalaaa.....zondoo olon ayalal juuchlaliin tuhai medeelel heregtei bn..tanit uaj holboo barihuu?

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл